ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


Нийтэлсэн: Admin. 2020-07-10


Card image cap

       “Үндэсний Ухаалаг Цахим Шийдэл” ХХК нь 2018 онд байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологийн цогц шийдэл, системийн интеграци, автоматжуулалт, байгууллагын сүлжээний дэд бүтцийн төлөвлөлт, программ хангамж гэх мэт мэдээллийн технологийн үйлчилгээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх зорилготой ҮНДЭСНИЙ компани юм. 

        Тус компанийн хөгжүүлж буй www.madeinmongolia.asia вэбсайт нь үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх, тэднийг гадаад болон дотоодын худалдан авагчдад сурталчлан таниулах, борлуулалтыг нь дэмжих, маркетингийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд  уг төсөл нь  Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Гаалийн зөвлөх зуучлагчдын холбоо нартай хамтран ажиллаж байна.

    Энэхүү зорилго, зорилтын хүрээнд үндэсний үйлдвэрлэгч та байгууллагын танилцуулга болон бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгчүндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн мэдээллийн санд үнэ төлбөргүй нэгдэхийг уриалж байна.

 

Хамтын хүчээр Монгол брэндийг дэлхийд таниулъя.

 

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Алтайн гудамж-281, Хоймор Оффис 16-р давхар, 1604 тоот

Утас: 7711-9095, 8066-4040, 8044-4040, 8066-4242

И-мэйл:info@nsos.mn, marketing@nsos.mn