“ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮН, ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН СУУРЬ СУДАЛГААНЫ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА


Нийтэлсэн: Admin. 2020-09-24


Card image cap

Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийн салбар, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвар бүхий импортыг орлох, болон экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг олноор бий болгон, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны  “ХАА –н Нэмүү Өртгийн Сүлжээг Дэмжих” техник туслалцааны төслөөс “Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх, үйлдвэрлэл төрөлжүүлэх судалгаа”-ны ажлыг энэ оны 09 дүгээр 03-өдрөөс сараас 11 дүгээр сарын 16-ны хооронд зохион байгуулж, гүйцэтгүүлж байна. Төслийг хөнгөн үйлдвэрлэлийн салбар, оёмол хувцас үйлдвэрлэл  болон эдийн засаг, инновацийн тогтолцоо, мэдээллийн систeм, үйлдвэрлэлийн мeнeжмeнт, кластeр хөгжүүлэлтийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, гадаад дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн туршлагатай эрдэмтэн докторуудаас бүрдсэн баг хэрэгжүүлж байна.

Мөн судалгааны үр дүнг салбарын үйлдвэрлэгчдийн мэдээллийн сан бүрдүүлж, үйлдвэр төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бүрдүүлснээр салбарын бодит хүчин чадлыг тооцоолон, үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төрийн худалдан авалт, хөрөнгө оруулалтыг зорилтот хэрэглэгчид рүү чиглүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор ашиглах юм.

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр судалгааны ажлын хамрах хүрээ, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, хамтран ажиллаж судалгааны ажлын үр дүн хамрагдах хүрээ, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 21 аймгийн Хөдөө аж ахуйн газруудтай цахим хурлыг зохион байгууллаа. Судлаачдын баг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс судалгааны ажлыг Дархан, Сүхбаатар аймгуудаас эхлүүлээд байна. Салбарын суурь мэдээлэл цуглуулах судалгааны ажлыг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл зохион байгуулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 

 

Эх сурвалж: https://mofa.gov.mn/exp/article/entry/2189