Их Британи Улсын Олон Улсын Тарифын шинэ тогтолцоог танилцуулж байна


Нийтэлсэн: Admin. 2020-06-30


Card image cap

2020 оны 5-р сарын 19-нд Их Британийн засгийн газар шинэ тарифын тогтолцоо буюу Их Британийн Олон улсын тариф (UKGT) -ийг зарлав. Уг тариф нь 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн ЕХ-ны нийтлэг гадаад тарифын (CET) оронд хэрэгжиж эхлэх болно. Их Британийн Олон улсын тариф нь Европын Холбооны нийтлэг гадаад тарифтай (ЕХ-ны CET) харьцуулахад илүү хялбар, ашиглахад хялбар бөгөөд тарифын тогтолцоо нь еврогоор биш фунт стерлингээр явагдах юм.

Их Британийн Олон улсын тариф нь Их Британид экспорт хийж буй бизнес эрхлэгчдэд ашиглахад илүү хялбар байх юм. Их Британийн Засгийн газраас Глобал тарифыг загварчлахдаа Их Британи улс нь Дэлхийн худалдааны байгууллагын үүрэг хариуцлага, үнэт зүйлийг баримтлан ажилласан юм. Монгол Улс одоогоор Европын Холбооны Ерөнхий зохицуулалтын схем (GSP) -ийн дагуу Их Британи улстай худалдаа хийж байгаа бөгөөд 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Их Британийн Худалдааны давуу эрх олгох шинэ схемээр эдгээр хөнгөлөлттэй тарифыг үргэлжлүүлэн эдлэх болно. Энэ нь Монгол Улс Их Британитай шинэ UKGT-ийн нөхцөлөөр бус харин Худалдааны давуу эрх олгох схемийн дагуу худалдаа хийх болно гэсэн үг юм.Их Британийн GSP нь ЕХ-ны GSP-ээс одоогийн хэрэгжүүлж буй тарифын буулгасан үнэтэй ижил хувийг санал болгож байгаа.

Их Британийн Олон улсын тариф нь бизнес эрхлэгчид Их Британи улстай хийх худалдааг доорх байдлаар хялбаршуулж байна.
Бизнес эрхлэгчдийн захиргааны зардлыг бууруулж байна. Захиргааны дарамтыг бий болгодог шаардлагагүй тарифаас ангижирч байна. 2% -иас дооших бүх тарифууд байхгүй болсон (жишээ нь: гал унтраагч, харандаа, цэцэрлэгжүүлэлтийн хэрэгслүүд 1.7% -иас 0% болсон).

Тарифыг хялбаршуулсан. Бид тарифыг бууруулж, худалдаачдад ашиглахад хялбар болгосон (жишээ нь: нүдний шилийг 2.9% -аас 2%, сэрүүлэгтэй цаг 4.7% -аас 4%). Бид тооцооллыг хялбаршуулж ЕХ-ны нийтлэг гадаад тарифд ашигладаг жигнэмэг, чихэр боов, түрхлэг зэрэг 13000 гаруй бүтээгдэхүүний тарифын хэлбэлзлийг байхгүй болгоно.

Их Британийн Олон улсын тариф нь тогтвортой эдийн засгийг бий болно
Бид сэргээгдэх эрчим хүчийг эрчимжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, нүүрстөрөгчийг багасгах мөн түүнчлэн нэг удаагийн хуванцрыг дахин боловсруулж багасгах замаар эргэлтийн эдийн засгийг сайжруулах зорилгоор 100 гаруй бүтээгдэхүүний тарифыг бууруулж байна (жишээлбэл термостатууд 2.1% -иас 0%, вакуум сав 6.7% -иас 0% хүртэл мөн LED чийдэн 3.7% -иас 0%).

Их Британийн Олон улсын тариф нь хөгжиж буй орнуудыг хамгаалах болно

  • Хөгжиж буй орнуудын Их Британийн зах зээлд нэвтрэх давуу эрхийг дэмжих зорилгоор ваниль (6%), таримал ургамал (16%), ор дэрний цагаан хэрэглэл (12%) зэрэг бараа бүтээгдэхүүний үнийг хэвээр хадгалав.

Их Британийн Олон улсын тариф нь олон улсын импортыг дэмжих болно

  • Их Британийн үйлдвэрлэдэггүй эсвэл бараг үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүний үнийн тарифыг хассан. Эдгээр тарифыг байхгүй болгосноор эдгээр барааг Их Британид экспортлоход хялбар болно (жишээлбэл, фисташк самар 1.6% -иас 0%, хөвөн талх 4% -иас 0% хүртэл).
  • Их Британийн Олон улсын тариф нь Их Британид хийх экспортын зардлыг бууруулж ногдох импортын тарифыг бууруулж байна.

Их Британийн засгийн газар хөдөө аж ахуй, автомашин, загасчлалын төрлийн бүтээгдэхүүнүүд зэрэг хэд хэдэн эмзэгт тооцогдох бүтээгдэхүүний тарифыг хэвээр үлдээж байна. Их Британийн зах зээлд давуу эрхтэй оролцуулж дэлхийн ядуу орнуудаас ирэх импортыг дэмжих зорилгоор зарим тарифыг мөн хэвээр үлдээсэн. Их Британийн Олон улсын тарифыг Их Британийн бизнес эрхлэгчидтэй өргөн хүрээнд хамтран ажилласны дүнд боловсруулсан болно. Та 2021 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих Их Британийн Олон улсын тарифын талаар энэхүү холбоосоор орж харна уу.

Дэлгэрэнгүй: Энэ холбоосоор үзэж болно.